СХД/ АМЬДРАХ ОРЧНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН СУДАЛГААНД МЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛАГЧААР АЖИЛЛАХ ТАНЫГ АЖИЛД УРЬЖ БАЙНА
A.Ажиглагч
Үйл явдал
/
2023-08-11
 
Үндэсний статистикийн хороо нь “Статистикийн тухай” хуулийн 7 дугаар зүйлийн м/-т заалтын дагуу “Амьдрах орчны аюулгүй байдлын судалгаа”-г зохион байгуулахаар ажиллаж байна.
Судалгааны мэдээлэл цуглуулагч нарын сургалтыг 2023 оны 08 дугаар сарын 23-наас 29-ний өдрүүдэд, мэдээлэл цуглуулалтыг 2023 оны 09 дүгээр сарын 01-нээс 2023 оны 11 дүгээр сарын 10-ны хооронд зохион байгуулна.
Судалгааны мэдээлэл цуглуулалтад ажиллах 60 иргэнийг тус бүртгэн сургалтад хамруулан тэдгээрээс 40 иргэнийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулан ажиллуулна.
Тавигдах шаардлага:
-Бүрэн дунд, түүнээс дээш боловсролтой;
-Харилцааны соёлтой, хувийн зохион байгуулалт сайтай, хариуцлагатай байх;
-Багаар ажиллах, ажлын ачаалал даах чадвартай;
-Интернэтийн орчинд ажиллах чадвартай;
-Асуудал боловсруулах, мэдлэг, мэдээллээ бусдад ойлгуулах, хүргэх чадвартай байх, эерэг хандлагатай байх;
-Идэвх санаачилгатай ажиллах.
Бүрдүүлэх материал:
Уг ажлын байрыг сонирхож буй иргэн дараах материалыг бүрдүүлэн, hr@nso.mn цахим шуудангаар ирүүлнэ.
-Төрийн албан хаагчийн анкет (ТАЗ-ийн 2022 оны 600 дугаар тогтоолын 1-р хавсралтын дагуу);
-Мэргэжлийн (их, дээд сургууль, коллеж гэх мэт) сургууль төгссөн дипломын хуулбар;
-Иргэний үнэмлэхийн хуулбар;
-Гурван хувь цээж зураг (3х4);
-Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт (E-Mongolia–аас татан авах).
Жич: Дээрх баримт бичгийг бүрэн ирүүлсэн тохиолдолд хүлээн авахыг анхаарна уу.
Материал хүлээн авах хугацаа:
2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 17:00 цаг.
Материал хүлээн авах хаяг:
Үндэсний Статистикийн Хороо, Тамгын газрын Хүний нөөц, сургалтын хэлтэс.
Засгийн газрын III байр, 315 тоот.
Цахим шуудан: hr@nso.mn
Утас: 51-261530, 51-263152
Сэтгэгдэл:
Таны IP: (18.223.209.180)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.