Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн спортын тэмцээний III байрт Хан-Уул дүүргийн баг тамирчид шалгарлаа
Б.Норовням
Үйл явдал
/
2023-09-20

Монгол улсын засгийн газрын 183-р тогтоолоор улс орон даяар явагдсан хүүхдийн спортын наадмын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн спортын тэмцээн Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод 2023 оны 9-р сарын 15-20 ны өдрүүдэд явагдаж өндөрлөлөө.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн спортын тэмцээн 8 төрлөөр явагдаж аваргуудаа тодруулсан. Хөдөө орон нутгаас Баянхонгор,Сүхбаатар, Сэлэнгэ, Говьсүмбэр, Өвөрхангай, Орхон, аймгуудаас баг тамирчид оролцсон бол нийслэлийн Хан-уул, Сүхбаатар, Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Налайх, Чингэлтэй дүүргийн 380 гаруй тамирчид хурд хүч авхаалж самбаа сорин өрсөлдлөө. Тэмцээнд Хан-Уул дүүргээс спортын 8 төрөлд 100 гаран тамирчид оролцож алтан медаль-3; мөнгөн медаль-10; хүрэл медаль-2 нийт 15 медаль хүртэж байгууллагын нэгдсэн дүнгээр III байрт шалгарлаа. Тэмцээнд амжилттай оролцсон багш дасгалжуулагчид баг тамирчиддаа халуун баяр хүргэе.

Бидний үйл ажиллагааг үргэлж туслаж дэмждэг Ж.Алдаржавхлан засаг даргатай Хан-Уул дүүргийн удирдлагууддаа маш их баярллаа

Сэтгэгдэл:
Таны IP: (18.221.123.73)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.