ЭМД: Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ худалдан авах гэрээг цуцаллаа
П.Ишханд
Үйл явдал
/
2023-09-20

"Энх-Ундарга" ЗГБХН-ийн сувилал нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай байгуулсан "Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ худалдан авах гэрээ"-г цуцлах хүсэлт ирүүлсний дагуу Худалдан авалт, гэрээлэлтийн газраас талуудын зөвшилцөл хийх уулзалтыг зохион байгуулсан.

Уг зөвшилцлийн дагуу Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар,  "Энх-Ундарга" ЗГБХН-ийн сувиллын хооронд байгуулсан гэрээг 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөр дуусгавар болгож, цуцаллаа.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.178.151)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.