ЭМД: Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх гэрээг цуцаллаа
П.Ишханд
Үйл явдал
/
2023-09-01
"Хурилдуур" ХХК-ийн эмийн сангаас Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх 2023 оны гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах хүсэлт ирүүлсэн бөгөөд 2 талын зөвшилцөл хийлээ.
 
Зөвшилцлийн дагуу Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, "Хурилдуур" ХХК-ийн хооронд байгуулсан Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх гэрээг 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөр дуусгавар болгож, цуцаллаа.
 
Цаашид Хурилдуур ХХК-ийн эмийн сан даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлтийн үйлчилгээ үзүүлэхгүй болно.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.146.107.89)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.