ЭМД: НББХ-ны гишүүд ЭМДЕГ-т ажиллаж байна
П.Ишханд
Үйл явдал
/
2023-11-17

Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүн М.Оюунчимгээр ахлуулсан ажлын хэсэг яг одоо Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн хэрэгжилт, даатгалын тогтолцоо, үйл ажиллагаа, эрүүл мэндийн даатгалын гүйцэтгэлийн санхүүжилт түүний чанар үр, дүнтэй танилцахаар ЭМДЕГ-т ажиллаж эхэллээ. 

Ажлын хэсэг  ЭМД-ын төрийн бүх үйлчилгээг үзүүлдэг “Хэрэглэгчтэй харилцах төв”-ийн үйл ажиллагаа, 1800-1363 лавлах утсанд холбогдож буй иргэдийн асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаатай газар дээр нь танилцлаа.

Мөн ЭМДЕГ-тай гэрээтэй эрүүл мэндийн байгууллагуудын иргэдэд үзүүлсэн тусламж, үйлчилгээний чанарыг шууд хянах, анализ хийх зорилгоор ашиглаж буй “Хяналтын программ-дашборд”-тай танилцаж, ЭМД-ын сангаас санхүүжилт авч буй эрүүл мэндийн байгууллага болон тусламж, үйлчилгээний талаарх мэдээллийг авч байна.

Үргэлжлүүлэн ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн хийж хэрэгжүүлж буй ажлын талаар мэдээлэл өгч шинэчлэлийн хүрээнд тулгамдаж буй асуудлаар санал солилцож байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.31.163)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.