ЭМД: Архангай аймгийн гэрээт эмийн сангуудад хяналт хийлээ
П.Ишханд
Үйл явдал
/
2023-10-30
Архангай аймгийн ЭМД-ын хэлтсээс гэрээт эмийн сангуудын үйл ажиллагаатай танилцах, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргатай байгуулсан гэрээний хэрэгжилтийг хангуулах, хяналт тавих ажлыг энэ сарын 26-27-ны өдрүүдэд зохион байгууллаа.
 
Энэ үеэр эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлттэй эмийн хангалт, зарцуулалт, "Новартис" хөтөлбөрийн эмний хангалт, зарцуулалт, хүний нөөц орон тоогоор ажиллаж байгаа байдал, эмийн сонголт болон эм худалдан авалттай холбоотой мэдээллийг харах зориулалт бүхий дэлгэцийг кассан дээр байршуулсан эсэх, хөнгөлөлттэй эмийн жагсаалтыг даатгуулагч, иргэдэд зориулан ил тод, харагдахуйц газар байршуулсан эсэхийг хянаж, хөнгөлөлттэй эмээр үйлчлэхэд тулгамдаж буй асуудал, санал хүсэлтийг авч, гэрээний үүргээ хэрэгжүүлэх чиглэлээр зөвлөгөө өглөө.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.123.155)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.