Голомт банкны Гүйцэтгэх захирлын орлогчоор А.Одонбаатар томилогдлоо
Үйл явдал
/
2023-06-30

Гүйцэтгэх захирлын 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн тушаалаар А.Одонбаатар Голомт банкны Гүйцэтгэх захирлын орлогчоор томилогдлоо.

А.Одонбаатар нь 2008 оноос хойш банк санхүүгийн салбарт ажиллаж буй туршлагатай банкир бөгөөд 2008-2011 онд Голомт банкны Дотоод аудитын газарт аудитор, 2014-2015 онд Зайсан скүэр салбарын захирал, 2015-2016 онд Дотоод аудитын газрын Мэдээллийн технологи, Гүйцэтгэлийн аудитын хэлтэст захирлаар, 2016 оноос хойш Голомт банкны Аудит хариуцсан захирлаар тус тус ажилласан.

А.Одонбаатар нь 2008 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн Банкны менежментийн бакалавр, 2013 онд Энэтхэг улсын Bangalore их сургуулийн Санхүүгийн удирдлага, Маркетингийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан. Мөн 2016 оноос Дотоод аудиторуудын Олон улсын институтийн Монгол дахь салбарын Удирдах зөвлөлийн гишүүн, Ерөнхийлөгч, Удирдах зөвлөлийн дэд дарга, 2020-2022 онд Удирдах зөвлөлийн даргаар ажилласан салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн, мэдлэг чадвараараа бусдыгаа манлайлан түүчээлэгч,  ажлын арвин туршлагатай нэгэн юм.

Гүйцэтгэх захирлын орлогч А.Одонбаатарт ажлын өндөр амжилт хүсье!

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.70.38)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.