Х.БУЛГАНТУЯА: Капитал болон Чингис хаан банкнаас НДЕГ нийт 170 орчим тэрбум төгрөгийн авлагатай
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-12-06

Капитал болон Чингис хаан банкны өрийн үлдэгдэл их байгааг Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн/2023.12.05/ хурлын үеэр ХНХ-ийн сайд Х.Булгантуяа хэллээ.

Тэрбээр "Капитал банкны авлагын үлдэгдэл 68.5 тэрбум төгрөг байна. Үүнээс 25 тэрбум төгрөгийн хөрөнгө хүлээн авсан. Өрөө авахын тулд Нийгмийн Даатгалын Ерөнхий Газар/НДЕГ/, Нийгмийн Даатгалын Үндэсний Зөвлөл/НДҮЗ/ үл хөдлөх хөрөнгийг зарж борлуулах ажлыг зуучийн газраар хийлгэж байна.

Чингис хаан банкнаас 94 тэрбум төгрөгийн авлагатай. Эдгээр авлагыг барагдуулах талаар Монголбанкны эрх хүлээн авагч болон НДЕГ ажиллаж байгаа ч үл хөдлөх хөрөнгийг төрийн өмнөөс зарж борлуулдаг менежмент хэрэгтэй байна.

Төрийн захиргааны албан хаагчид үл хөдлөх хөрөнгүүдийг хүлээж аваад, зарж борлуулах гээд явж байх нь төвөгтэй байна. Мэргэжлийн тусгайлсан компаниар үл хөдлөх хөрөнгүүдийг зарж, борлуулах ажлыг хийлгэмээр байна гээд НДЕГ Капитал болон Чингис хаан банкнаас нийт 170 орчим тэрбум төгрөгийн авлагатай"-г мэдээлэв.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.224.54.255)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.