СХД: ҮЕР, УСНЫ АЮУЛААС СЭРЭМЖЛЭЭРЭЙ
A.Ажиглагч
Үйл явдал
/
2023-07-06
 
Амралт, аялал зугаалгын улирал эхэлсэн энэ үед үер, усны аюулаас өөрийгөө болон бусдыг урьдчилан сэргийлэх, энэ талаар зайлшгүй мэдлэгтэй байх шаардлагатай.
Энэ тохиолдолд дараах зөвлөмжийг дагаж, бусдадаа болон бага насны хүүхдэд сануулж, сэрэмжлэхийг зөвлөж байна.
-Гуу жалга, хуурай сайр, ус хальдаг эрэг, татамд гэр, майхан барихгүй байх
-Гол мөрний түвшин нэмэгдсэн үед баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар авто машинтай зорчих
-Өндөр хүчдэл, цахилгааны утсыг шалгах, цахилгаан хэрэгслийг хүчдэлээс салгах
-Үерийн усаар халдварт өвчний нян тээгддэг тул тогтмол цэвэрлэгээ хийж, гараа савандаж угаах
-Хүүхдийг хараа хяналтгүйгээр гол мөрөн, нуур, цөөрмийн орчимд орхихгүй, тоглуулахгүй байх
-Гэр хороололд амьдардаг бол бие засах газар, муу усны нүхийг ариутгах
-Мал хариулах, эрэлд явах, аян замд гарахыг хойшлуулах
-Байшингийн дээвэр, ургаа мод зэрэг өндөрлөг газарт гарах
-Үерийн усанд норсон хүнсний бүтээгдэхүүнийг устгах
-Ундны усыг заавал буцалгаж хэрэглэх
-Хийн шугам гэмтэж хий алдагдах, цахилгаан дулаан болон цэвэр усны шугам сүлжээ эвдэрсэн байх магадлалтай тул холбогдох мэргэжлийн байгууллагаас зөвшөөрсөн тохиолдолд гэртээ эргэж очих хэрэгтэй.
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.137.75)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.