СХД: "МАНАЙ ХОРОО-МИНИЙ ГУДАМЖ" ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
A.Ажиглагч
Үйл явдал
/
2023-06-20
 
“Манай хороо-Миний гудамж” аян нийслэлийн 9 дүүрэг даяар зохион байгуулагдаж байна.
Аяны хүрээнд:
-Гудамж зам талбайн тохижилт, амьдрах орчны нөхцлийг сайжруулан чанаржуулах
-Ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийг нэмэгдүүлж арчилж хамгаалах
-Инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийг сайжруулан аюулгүй байдлыг хангах
-Хог хаягдал, орчны бохирдлыг бууруулахад гол зорилго оршиж байгаа юм.
Иймд иргэд, аж ахуй нэгж байгууллага, Сууц Өмчлөгчдийн Холбоо бүрийг энэхүү аянд идэвхтэй оролцож өөрийн амьдарч буй хороо, гудамжныхаа орчныг сайжруулахыг уриалж байна.
Хүн бүр санаачилгатай, орчин тойрондоо сэтгэлтэй хандвал цэвэр цэмцгэр, амар амгалан хотод амьдрах амархан.
Бүгдээрээ хичээцгээе!
Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.210.143)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.