СХД: ӨГӨӨМӨР ӨДӨР АРГА ХЭМЖЭЭ ЭНЭ БЯМБА ГАРАГТ БОЛНО
A.Ажиглагч
Үйл явдал
/
2023-06-14
 
Өөрт байгаа бүхнээсээ бусадтай хуваалцъя.
“Өгөөмөр өдөр” арга хэмжээг 2023 оны 06-р сарын 17-ны өдрийн 11:00-16:00 цагийн хооронд Сонгинохайрхан дүүргийн Нутгийн захиргааны нэгдсэн байрны талбайд зохион байгуулна. Тус арга хэмжээнд оролцсоноор та өөрт хэрэгцээгүй болсон зүйлсээ хандивлах, солилцохоос гадна таалагдсан бараагаа худалдан авах боломжтой юм.
Таны хандивлах бараа:
- Гутал, хувцас
- Электрон бараа
- Ном сэтгүүл
- Цүнх, гоёл чимэглэл
- Гэр ахуйн хэрэгсэл
- Гялгар уут
- Бусад гэх мэт
Сонгинохайрхан дүүргийн иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд, Сууц өмчлөгчдийн холбоодыг өдөрлөгийн арга хэмжээнд идэвхтэй оролцож, бие биедээ тус дэм болохыг уриалж байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.95.74)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.