СХД: УЛС ОРОН ДАЯАР ГАМШГИЙН ЗАРЛАН МЭДЭЭЛЛИЙН ДОХИОГ ГУРВАН УДАА ДАМЖУУЛЛАА
A.Ажиглагч
Үйл явдал
/
2023-06-08
 
Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын тамгын газар хамтран анх удаагаа зохион байгуулж байгаа Стратегийн команд штабын сургууль нийслэлийн 6 дүүрэг 7 аймагт өчигдөр өглөөний 06:00 цагт эхлэн үргэлжилж байна.
Стратегийн команд штабын сургуулийн хүрээнд өнөөдөр 16:00 цагт орон даяар гамшгийн аюулыг зарлан мэдээлэх дохиогоор ажиллах дадлага сургуулийг зохион байгууллаа.
Гамшгийн үеийн зарлан мэдээллийн дуут дохиогоор Сонгинохайрхан дүүргийн 43 хорооны иргэд аж ахуйн нэгж, албан байгууллагын албан хаагчид сургуулилтад хамрагдлаа.
Гамшгийн үеийн дуут дохио дуугарсан үед авах арга хэмжээний талаарх мэдлэгээ бататгаж дадлага сургуульд идэвхтэй оролцсон иргэд, төрийн байгууллагын албан хаагчид, ААНБ-ынхандаа талархал илэрхийлье.
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.16.75.165)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.