СХД: ХҮҮХДИЙН БАЯРЫГ УГТСАН НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНД УРЬЖ БАЙНА
A.Ажиглагч
Үйл явдал
/
2023-05-29
 
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, хүүхдийн баярыг угтан дүүргийн хүүхэд, багачуудад зориулсан “МОНГОЛ ХҮҮХДҮҮД” нэгдсэн арга хэмжээ зургаадугаар сарын 01-ний өдөр 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хүүхэд, залуучуудын театр”-ын гадна талбайд зохион байгуулагдахаар боллоо. 
 
Арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдах хөтөлбөрийг хүргэж байна.
“Монгол хүүхдүүд” соёл, урлагийн үзүүлбэр
“Найзууд” хүүхдийн жүжиг /Шинэ үе продакшн/
Мэргэжлийн “Фото зураг”-ийн үйлчилгээ
Хүнсний аюулгүй байдлын шаардлага хангасан “Street food”-ийн үйл ажиллагаа
Хүүхдийн эрх, хамгааллын хууль тогтоомж, хүүхэд хүмүүжлийн эерэг арга барилын талаарх зөвлөгөө, мэдээллийг эцэг эх, олон нийтэд хүргэх үйл ажиллагаа
Эрүүл мэндийн үйлчилгээ холбогдох зөвлөгөө, мэдээлэл хүргэх үйл ажиллагаа
Мэргэжлийн Сэтгэл зүйчийн зөвлөгөө, зөвлөн туслах үйлчилгээ
Дүүргийн хэмжээнд Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан зохион байгуулах Хүүхдийн баярын арга хэмжээнд нийт 43 хорооны хүүхэд багачууд хамрагдах бөгөөд иргэд, олон нийтэд хүүхдийг эрхийг дээдлэх ёс зүйн төлөвшлийг бий болгох, эерэг хандлага, ойлголт нэмэгдэх зэрэг олон ач холбогдолтой юм.
ХЭЗЭЭ: 2023.06.01
ЦАГ: 11:00-16:00
 
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (13.59.227.82)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.