СХД: ДЭЛХИЙН БАНКТАЙ ХАМТРАН АВТО ЗАМЫН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
A.Ажиглагч
Үйл явдал
/
2023-05-23
 
Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай өнөөдөр /2023.05.23/ дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй авто замын шинэчлэн засварлах төслийн зөвлөх үйлчилгээний Finnish Overseas Consultants Ltd компанийн багийн ахлагч Jukka-Pekka Lepisto, хөдөлгөөний аюулгүй байдлын мэргэжилтэн Martin Horseling болон холбогдох албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа.
Сонгинохайрхан дүүрэгт Дэлхийн банкны санхүүжилтээр авто замын хоёр том төсөл хэрэгжих юм. Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр төсөл”-ийн хүрээнд шинэчлэн засварлах гудамж, замуудын нарийвчилсан зураг төсөл боловсруулах ажил эхэлсэн бөгөөд авто замын судалгааны ажилдаа орсон гэдгийг багийн ахлагч Jukka-Pekka Lepisto хэлж байв.
Уулзалтаар авто замын зураг төслийг гаргахад анхаарах асуудал, дүүргээс гаргаж буй саналыг тусгах асуудлын талаар зөвлөлдөв. Тухайн зөвлөх үйлчилгээний ажлын хүрээнд иргэд олон нийттэй мөн уулзалт, зөвлөгөөн зохион байгуулж, саналыг зураг төсөлд тусгах юм.
Уг төсөл Сонгинохайрхан дүүргийн авто замын сүлжээг өргөтгөх, замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадварыг дээшлүүлэх, түгжрэлийг бууруулах зорилгоор хийж буй томоохон бүтээн байгуулалт болно гэдийг дүүргийн Засаг дарга дурдлаа.
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.149.28.126)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.