СХД: НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГТ БОЛЛОО
A.Ажиглагч
Үйл явдал
/
2023-05-23
 
Өнөөдөр Нийслэлийн удирдах ажилтны шуурхай хурал Сонгинохайрхан дүүрэгт болж, хурлыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар удирдаж, есөн дүүргийн Засаг дарга болон хэлтэс тасгийн дарга нар цаг үеийн байдлаар мэдээлэл хийсэн юм.
Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай дүүрэгт 2023 онд хэрэгжүүлж буй томоохон бүтээн байгуулалт, нэн шаардлагатай хөрөнгө оруулалтын талаарх мэдээллийг танилцуулав. Нийслэлийн Засаг дарга шийдвэрлэх шаардлагатай асуудлыг шуурхай шийдвэрлэхийг холбогдох албаныханд үүрэг болголоо.
Сонгинохайрхан дүүрэгт энэ онд 15 сургууль, 28 цэцэрлэг, хүүхэд залуучуудын театр, хөл бөмбөгийн талбай, түрээсийн орон сууц, баянхошууны цэцэрлэгт хүрээлэн, спорт цогцолбор, зургаан эгнээтэй авто зам баригдаж байна.
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.149.248.0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.