Жуулчдад бэлэглэх ХОНИЙГ тухайн малчин нь ХАРИУЛАХ төсөл эхлүүлсэн
Үйл явдал
/
2023-12-07

Бэлчээрийн даацыг багасгах зорилтын хүрээнд жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх, “Нэг жуулчин-нэг хонь” төслийг улсын хэмжээнд зарлаад буй. Энэ талаар БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга В.Батчимэг мэдээллээ. Тэрбээр “Уг төслийг хэрэгжүүлэх хүрээнд аймгууд манлайлал үзүүлж байна. Булган аймагт “Нэг жуулчин-нэг хонь” төсөл хэрэгжиж эхэлсэн. Энэ хүрээнд БОАЖ-ын сайд, Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны ерөнхийлөгч Ц.Баатарсайхан, Булган аймгийн Засаг дарга нар санамж бичиг байгуулсан.

Санамж бичгийн хүрээнд БНСУ-аас ирэх жуулчдад орон нутгийн малчдын маллаж буй хоттой хониноос нэг жуулчинд нэг хонь бэлэглэж, улмаар малчин жуулчдын хонийг нь маллах төслийг эхлүүлсэн.  Дэлхий нийтээр амьд харилцааг бий болгох чиглэлд анхаарч байгаа. Жуулчид Монголд гэр бүлээрээ буцаж ирэх, мал аж ахуйтай танилцах, малчин өрхүүдтэй хамтарч ажиллах гэх мэтчилэн зорилтын хүрээнд “Нэг жуулчин-нэг хонь төсөл”-ийг хэрэгжүүлж эхэлж байгаа. Мөн Архангай аймгаас “Нэг жуулчин-нэг ямаа” гэх төслийг хамтарч хэрэгжүүлэхээр ажиллаж байна” гэлээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.163.238)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.