НУУЦ ҮГИЙН АЮУЛГҮЙ ХЭРЭГЛЭЭ
Үйл явдал
/
2023-11-30

Нууц үг нь таны цахим орчинд ашигладаг бүхий л зүйлсийн хамгийн чухал хамгаалалт юм. Өөрийн санамсар болгоомжгүйгээр нууц үгээ бусдад алдах эрсдэлтэйгээс гадна цахим орчинд залилагч этгээдүүд төрөл бүрийн арга технологи ашиглан нууц үгийг тайлах, хулгайлах оролдлого хийж байдаг. Иймд дараах нууц үгийн аюулгүй хэрэглээний зөвлөмжийг мөрдөж, өөрийгөө цахим эрсдэлээс хамгаална уу.

  1. Нууц үг, пин кодыг бусдад дамжуулахгүй байх.
  2. Том, жижиг үсэг, тоо, тусгай тэмдэгт агуулсан 8-аас дээш тэмдэгтийн урттай хүчирхэг нууц үг ашиглах.
  3. Өөрийн болон ойр дотнын хүний нэр, төрсөн он, сар, өдөр, утасны дугаар зэргийг нууц үгт ашиглахгүй байх.
  4. Нэг нууц үгээ олон системд ашиглахгүй байх.
  5. Хурууны хээ, царай таних зэрэг дэвшилтэт технологи буюу Multi-Factor Authentication (MFA) ашиглаж хэвших.
  6. Нэг удаагийн баталгаажуулах кодыг бусдад дамжуулахгүй байх.
  7. Хандаж буй вэбсайт нь аюулгүй холболт тогтоох “https:” тэмдэглэгээтэй байгаа эсэхийг шалгах.
  8. Интернэт хөтчид нууц үгийг сануулахгүй байх, заавал Logout хийж хэвших.
  9. Нэвтрэх нууц үгээ тогтмол хугацаанд сольж хэвших.
  10. Сэжигтэй санагдсан тохиолдолд нэн дариу өөрийн нууц үгийг шинэчилж байх.
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.158.165)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.