СХД: ГУРВАН ҮЕИЙН ГЭР БҮЛ ТУРШЛАГА СОЛИЛЦОВ
A.Ажиглагч
Үйл явдал
/
2023-05-15
 
Сонгинохайрхан дүүргийн Гэр бүл хүүхэд залуучуудын хэлтэс, Нийгмийн хөгжлийн хэлтэс, Ахмадын хороо хамтран олон улсын гэр бүлийн өдрийг тохиолдуулан ахмад, дунд, залуу гэр бүлийн 3 үеийн уулзалтыг зохион байгуулав.
Уулзалтаар ахмад үеийн ажил амьдралын туршлагыг залуу үед өвлүүлэн түгээн дэлгэрүүлэх зорилготой гурван үеийн гэр бүлүүд харилцан туршлагаа солилцсон юм. Мөн биет өв тээгчдийн үзэсгэлэн худалдаа гаргаж, биет бус өв тээгч ахмад настан, хүүхдүүдийн бие биелгээ, уртын дууны тоглолт боллоо. Уг арга хэмжээнд НХХ-ийн дарга Ч.Энххорол, Ахмадын хорооны дарга П.Самдан нар оролцов.
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.16.51.157)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.