СХД: “АЛТАН ХОРОМ” УР ЧАДВАРЫН ТЭМЦЭЭН БОЛЛОО
A.Ажиглагч
Үйл явдал
/
2023-05-10
 
Олон улсын сувилагчдын өдрийг тохиолдуулан сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн амилуулах тусламж үзүүлэх, багаар ажиллах мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, чадавхжуулах, амь тэнссэн үед үзүүлэх тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор “Алтан хором” ур чадварын тэмцээнийг зохион байгууллаа.
Ур чадварын тэмцээнд Поликлиник, Баянхошуу амбулатори, Дотрын өвчин судлалын тасаг, МӨСТ, СХД-ийн Толгойт, Өнөр, Төвийн бүсийн ӨЭМТ-ийн нийт 7 багийн 35 эмч, сувилагч, тусгай мэргэжилтнүүд оролцов.
Тэмцээний шүүгчээр УГТЭ-ийн ЯТ-ын тасгийн эрхлэгч АУ-ны магистр, мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний эмч О.Янжив, УГТЭ-ийн эрчимт эмчилгээний тасгийн эмч АУ-ны магистр, мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний эмч Т.Эрдэнэчимэг, СХДЭМТ-ийн эмнэлгийн тусламж үйлчилгээ хариуцсан орлогч дарга клиникийн профессор С.Батчимэг нар ажиллаж амь тэнссэн үеийн тусламж үйлчилгээний багийн үйл ажиллагааны талаар зөвлөгөө өгсөн юм.
Мөн ур чадварын тэмцээн дээр ЯТЭЭ-ний тасгаас амь тэнссэн үеийн багийн үйл ажиллагааг харуулсан жүжигчилсэн тоглолтыг хийж үзүүллээ.
Оролцсон багуудыг дараах үзүүлэлтээр дүгнэсэн. Үүнд:
1. Багийн гишүүд багаараа тохиолдол дээр ажилласан ур чадварын үнэлгээ
2. Багийн ахлагч нарын асуулт, хариултын тэмцээн
3. Багийн хувцаслалт
Ур чадварын тэмцээнийг 3 үзүүлэлт тус бүрээр 0-5 хүртэлх оноогоор дүгнэж шүүгч нарын нийлбэр оноогоор шалгаруулж байр эзлүүллээ.
?Тэргүүн байранд Мэдрэлийн өвчин судлалын тасгийн М.Түвшинбаяр ахлагчтай “Алтан гар” баг шалгарч Өргөмжлөл, багийн гишүүн тус бүр үндсэн цалингийн 50 хувийн урамшуулал
?Дэд байранд Өнөр бүсийн ӨЭМТ-ийн Ц.Нармандах ахлагчтай “Дружба” баг шалгарч Өргөмжлөл, багийн гишүүн тус бүр үндсэн цалингийн 30 хувийн урамшуулал
?Гутгаар байранд Дотрын өвчин судлалын тасгийн Ө.Гэрэлчимэг ахлагчтай “Цагаан зүрх” баг шалгарч өргөмжлөл, багийн гишүүн тус бүр үндсэн цалингийн 20 хувийн урамшуулалаар тус тус шагнагдлаа.
Тус тэмцээнийг зохион байгуулсан бүх хүмүүстээ, тэмцээнд оролцсон нийт багууд, хөгжөөн дэмжигчиддээ маш их баярлалаа. Бүх сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүддээ удахгүй болох ОУСӨ-ийн баярын мэндийг хүргэж ажлын амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсье.
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.116.86.60)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.