СХД: ТУРШЛАГА СУДЛАХ БИЗНЕС АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛАВ
A.Ажиглагч
Үйл явдал
/
2023-05-05
 
Сонгинохайрхан дүүргийн Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэс, Жижиг дунд үйлдвэрийг дэмжих мэдээлэл сургалтын төв хамтран бичил, жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийг хөгжүүлэх, туршлага судлуулах зорилгоор бизнес аяллыг зохион байгууллаа. Энэ удаагийн аяллаар хүнсний манлай үйлдвэрүүдийн төлөөлөл болох “Та Чи” ХК, "Милл хаус" ХХК, “Мах импекс” ХК-ийн охин компани “ХКҮ” ХХК-ийн үйлдвэрүүдийн байртай танилцсан юм.
Аяллаар дээрх байгууллагуудын бизнесийн түүх, үйлдвэрлэлийн процесс, үйлдвэрлэлд нэвтрүүлсэн олон улсын стандарт, шинэ дэвшилтэт тоног төхөөрөмж, технологийн горим, инновац, баримталдаг эрүүл ахуйн дүрэм журам, үйлдвэрлэлийн үйл явцтай бодитоор танилцаж, туршлага солилцлоо.
Мөн тухайн үйлдвэр эрхлэгч компаниуд хэрэглэгчийн шаардлагыг хангасан эрүүл чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгын хүрээнд хийгдэж буй ажлууд, экспортод бүтээгдэхүүнээ гаргасан туршлагын талаарх мэдээлэл хүргэн бичил, жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн сонирхсон асуултад хариулж хамтарч ажиллалаа.
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.17.154)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.