СХД: НЭГДҮГЭЭР ЭЭЛЖИЙН ЦЭРЭГ ТАТЛАГА ЭХЭЛЛЭЭ
A.Ажиглагч
Үйл явдал
/
2023-05-05
 
Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд цэргийн жинхэнэ албаны 2023 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага өнөөдөр /2023.05.05/ эхэллээ.
Цэрэг татлага “Өнөр” цогцолбор Ерөнхий боловсролын 83-р сургууль дээр энэ сарын 7-ны өдрийг хүртэл үргэлжилнэ. Цэргийн алба хаах хүсэлтэй залуучуудын идэвх сүүлийн жилүүдэд нэмэгдсэн гэдгийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын цэргийн штабаас мэдээллээ.
Энэ жилийн нэгдүгээр ээлжийн цэрэг татлагын онцлог нь зөвхөн хилийн цэрэг, Зэвсэгт хүчний 032 дугаар ангид /хүндэт харуул/ залуус хуваарилагдаж байна.
Эхний ээлжийн үзлэгээр тэнцсэн 18-25 насны залуучуудыг найман төрлийн нарийн шинжилгээнд хамруулж байгаа бөгөөд эрүүл мэнд болон бусад болзол нөхцөлийг хангасан залуусыг цэрэгт татаж байна.
Хугацаат цэргийн албанд татагдагчид:
- Иргэний үнэмлэх,
- Цэргийн үүрэгтний үнэмлэх,
- Мэргэжил эзэмшсэн бол мэргэжлийн үнэмлэх,
- Сургууль төгссөн бол диплом, Цээж зураг зэргийг биедээ авч,
- Цэрэг татлагын байранд тогтоосон хугацаанд ирэх үүрэгтэй юм.
ЦЭРЭГ ТАТЛАГА 2023.05.05-2023.05.07-НЫ ӨДРИЙГ ХҮРТЭЛ ГУРАВ ХОНОГ ҮРГЭЛЖИЛНЭ.
 
 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.75.221)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.