СХД-ИЙН АЛБАН БУС НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ТӨВД ХЭРЭГЦЭЭТ СУРГАЛТЫН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ “УЯНГАЛЯНХУА САН” ХАНДИВЛАЛАА
A.Ажиглагч
Үйл явдал
/
2023-05-05
 
“Уянгалянхуа Сан”-гийн зүгээс СХД-ийн АБНТБТ-д оёдол эсгүүр, эсгий урлал, үсчний сургалтын тоног төхөөрөмж хандивлалаа. Ингэснээр нэг жилд сурах суралцагч иргэдийн тоо нэмэгдэж, ажил мэргэжлийн чиг баримжаатай болох, мэргэших, цаашлаад ажил эрхлэлт нэмэгдэх, төгсөгчид өөрөө өөртөө ажлын байр бий болгох, тэдний өрхийн орлого нэмэгдэх гэх зэрэг олон давуу тал бий болж байна.
Боловсролын төв нь 1998 онд байгуулагдсанаасаа хойш сургуулиас завсардсан хүүхдүүдэд боловсрол нөхөн олгох сургалт, насанд хүрэгчдэд зориулан ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт болон иргэдийн аж амьдралд тус болохуйц нөлөөллийн зорилго бүхий олон талт сургалт зохион байгуулж, нийгэмд чиглэсэн үр дүнтэй үйл ажиллагаа явуулдаг төрийн төсөвт сургалтын байгууллага юм.
“Уянгалянхуа Сан”-гийн Тэргүүн Д.Уянгалянхуа нь тус боловсролын төвийг сүүлийн жилүүдэд дэмжин ажиллаж, 2021 онд оёдол эсгүүрийн мэргэжил олгох болон эсгий урлалын сургалтын бэлэн хэрэглэгдэхүүн, мөн суурин оёдлын машинууд гэх зэрэг тоног төхөөрөмжүүд хандивлаж байсан бол энэ онд тухайн сургалтуудыг улам бүр чанаржуулах, төгсөгчдийг чадавхжуулахад зориулан оёдлын канза машин, эсгийрүүлэх тавцан, эсгий углаашийн материалаас гадна шинээр үсчний мэргэжил олгох анги нээхэд нь зориулж, хос суудал бүхий үсчний иж бүрэн тоног төхөөрөмж бэлэглэлээ.
Оёдол, эсгүүр, эсгий урлалын сургалтад тухайн хичээлийн жилд одоогоор нийт 50 эмэгтэй сурч төгсөөд байгаа бол сургалтын төвийн чадавх ийнхүү нэмэгдсэнээр тус сургалтуудад жилд 300 гаруй иргэн сурч төгсөх боломж бүрдэж байна Цаашлаад төгсөгчдийн урласан бүтээгдэхүүнийг хөгжүүлэх, худалдан борлуулахад дэмжиж, хамтран ажиллахаар “Хамтын ажиллагааны санамж бичиг” байгууллаа.
Иргэдэд, нэн ялангуяа эмэгтэйчүүдэд мэргэжил олгосноор өрхийн үйлдвэрлэлтэй, ажлын байртай болох, ахуйн хэрэгцээгээ хангах чадамжтай болж байгаа нь “Уянгалянхуа сан” болон АБНТБТ-ийн жендерийн тэгш боломжийг нэмэгдүүлэхэд гаргаж буй хүчин чармайлтын нэгэн биелэл юм.
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.227.102.159)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.