СХД: “СОНГИНЫ СОЁЛЫН ӨДРҮҮД” АРГА ХЭМЖЭЭ ӨВ УЛАМЖЛАЛ, ЁС ЗАНШЛЫГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛНЭ
A.Ажиглагч
Үйл явдал
/
2023-05-04
 
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, Жаргалант тосгоны Соёлын ордон, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих мэдээлэл, сургалтын төв хамтран “Сонгины соёлын өдрүүд” арга хэмжээг энэ сарын 3-19-ний хооронд Ерөнхий боловсролын 27 сургуульд зохион байгуулна.
“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын зорилго, зорилт, Нийслэл, дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрүүдэд тусгагдсан ажлуудын нэг хэсэг буюу Өв соёл, уламжлал, үнэт зүйлээ хамгаалж, өвлүүлэх, сурталчлан алдаршуулах, хөгжүүлэх ажлын хүрээнд дунд, ахлах ангийн сурагчдын соёлын боловсролыг дээшлүүлэх, дүүргийн соёлын биет бус өв тээгчдийн өвийг уламжлуулах, соёл, ёс заншлыг түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулахад тус арга хэмжээний зорилго орших юм.
“Сонгины соёлын өдрүүд” арга хэмжээний хүрээнд ахлах ангийн сурагчид соёлын өв, өв тээгчийн тухай ойлголт мэдээлэл авч мөн өв тээгч нарын урласан бүтээл болон Улаанбаатар музейн хотын түүхийг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнтэй танилцаж, Сонгинохайрхан дүүргийн Соёлын ордны уран бүтээлчдийн тоглолтыг үзэж сонирхоно.
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.143.247.81)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.