ОГ: “Earth ranger”-ын сургагч багш нарын сертификат болон ухаалаг дэлгэцийг хүлээлгэн өглөө
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-10-27

БОАЖЯ болон ЗГХА Ойн газар нь Рио Тинто Монгол ХХК, “Олон улсын байгаль хамгаалах нийгэмлэг” ТББ -тай хамтран “Эрүүл ой” төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Төслийн хүрээнд хэрэгжүүлж буй “EarthRanger” нь байгаль орчны мэргэжилтнүүдэд тухайн газар нутгийг хадгалж, хамгаалахад шаардлагатай мэдээллийг цаг алдалгүй хуваалцах, мэдээллийн дүрслэл, дүн шинжилгээ хийх чадвартай хиймэл оюун ухаанд суурилсан программ хангамж юм.

Одоогоор Монгол оронд ойн хөнөөлт шавжийн нэгдсэн менежментийг хэрэгжүүлэхэд хөгжүүлэлтийн ажлыг хийж буй бөгөөд туршилтын журмаар ашиглаж эхлээд байна. Цаашид оролцогч талуудын саналыг тусган, техникийн хөгжүүлэлтийг хийж, хамтын ажиллагааг үргэлжлүүлэхээ талууд онцоллоо. Мөн тус программ дээр ойн хөнөөлт шавжийн нэгдсэн менежментийн төлөвлөлт, хяналт мониторинг, үнэлгээ хийх зэрэг шийдвэр гаргах процессыг илүү хурдан, интерактив, нарийн болгоход дэмжлэг үзүүлэх үүднээс ухаалаг дэлгэцийг ЗГХА Ойн газарт хүлээлгэн өглөө.

Тус программыг цаашид ойн хөнөөлт шавжийн менежментээс гадна түймэр, ойжуулалт, ой зохион байгуулалт зэрэг олон чиглэлд ашиглах боломжтой юм. Сургагч багш нар ойн мэргэжлийн байгууллагууд болон ТББ, сум дундын ойн анги, орон нутаг хариуцсан улсын байцаагч, байгаль хамгаалагч нарт тус программыг хэрэглээнд нэвтрүүлэх тал дээр зөвлөж, хамтран ажиллана.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.21.100.62)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.