ОГ: Нөөцийг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах дуудлага худалдаа зохион байгуулах
Үйл явдал
/
2023-10-14
УУДЛАГА ХУДАЛДААНД ОЙН ТУХАЙ ХУУЛИЙН 23 ДУГААР ЗҮЙЛД ЗААСАН ХУУЛИЙН ЭТГЭЭД ОРОЛЦОНО.ИЙМД ДЭЭРХ ШААРДЛАГЫГ ХАНГАСАН ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖ, МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫГ ИДЭВХИТЭЙ ОРОЛЦОХЫГ ХҮСЭЖ БАЙНА.

НӨӨЦИЙГ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЗОРИУЛАЛТААР АШИГЛАХ

ДУУДЛАГА ХУДАЛДАА ЗОХИОН БАЙГУУЛАХ

Дуудлага худалдаанд Ойн тухай хуулийн 23 дугаар зүйлд заасан хуулийн этгээд оролцоно.

23 дугаар зүйл.Ойн мэргэжлийн байгууллага, түүний үйл ажиллагаа

  • 23.1.Ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, үржүүлэх үйл ажиллагааг мэргэжлийн түвшинд явуулах, арга зүйн зөвлөгөөгөөр хангах эрхийг холбогдох хуулийн дагуу авсан аж ахуйн нэгж, байгууллагыг ойн мэргэжлийн байгууллага гэнэ.
  • 23.2.Энэ хуулийн 23.1-д заасан байгууллага нь өмчийн аль ч хэлбэртэй байж болох бөгөөд дараах чиглэлээр үйл ажиллагаа явуулна:
  • 23.2.1.ойн баялгийн нөөцийг хамгаалах ажлыг хэрэгжүүлэх;
  • 23.2.2.ойн сангийн тодорхой хэсгийг гэрээгээр эзэмшиж ойг зохистой ашиглах, нөхөн сэргээх, үржүүлэх ажлыг гүйцэтгэх, эрх олгосон тохиолдолд нөлөөллийн үнэлгээ хийх;
  • 23.2.3.ойг нөхөн сэргээх, үржүүлэх үйл ажиллагаа явуулахаас гадна бусад байгууллагад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, сургалт явуулах, төсөл, хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх;
  • 23.2.4.өөрийн гүйцэтгэсэн ажлын үнэн зөвийг хариуцаж, үйл ажиллагааныхаа талаар төрийн захиргааны төв байгууллагад тайлагнах;
  • /Энэ заалтад 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
  • 23.3.Ойн мэргэжлийн байгууллагад тавигдах шаардлага, ажиллах журмыг төрийн захиргааны төв байгууллага батална.

 

ИЙМД ДЭЭРХ ШААРДЛАГЫГ ХАНГАСАН ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖ, МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫГ ИДЭВХИТЭЙ ОРОЛЦОХЫГ ХҮСЭЖ БАЙНА.

Сэдэв: Мэргэжлийн байгууллагуудын нээлттэй сургалт-Ойн дагалдах баялагын дуудлага худалдааны системийн танилцуулга
Огноо: 2023 оны 10 сарын 15-ны өдөр  12:00 цагт

Join Zoom Meeting
https://us06web.zoom.us/j/2656634704?pwd=R3ckGDyUNo8uzNFqnsKBSA8qbblN4S.1

Уулзалтын код (Meeting ID): 265 663 4704
Нууц дугаар (Passcode): Forest1234

Сэтгэгдэл:
Таны IP: (18.219.191.233)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.