ОГ: Ойн газраас мэргэжлийн байгууллагуудад үнэлгээ өгөх, түвшин тогтоох ажил үргэлжилж байна
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-09-13
Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын даргын баталсан А/56 дугаар тушаал, удирдамжийн дагуу Завхан, Хөвсгөл аймагт Ойн нөөцийн болон ойн дагалт баялгийн ашиглалтын чиглэлээр тусгай зөвшөөрөл эзэмшигч ойн мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагаанд үнэлгээ өгөх, түвшин тогтоох үзлэгийн ажил үргэлжилж байна.

Тухайн аймаг, сумдад үйл ажиллагаа явуулж буй ойн мэргэжлийн байгууллагуудын Байгаль орчныг хамгаалах тухай, Ойн тухай, Байгалийн ургамлын тухай, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулиуд болон тэдгээрт нийцүүлэн гарсан дүрэм, журмын хэрэгжилт болон ойн мэргэжлийн байгууллагад тавигдах шаардлагын дагуу боловсон хүчин, техник хэрэгсэл, багаж тоног төхөөрөмжийн бүрдлийг хангаж буй байдалд түвшин тогтоож, цаашид авах арга хэмжээний санал боловсруулах зорилгоор Улсын үзлэгийн ажлыг Ойн газрын ойн нөөцийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Р.Ганбатаар ахлуулсан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Салбарын хяналтын газрын улсын ахлах байцаагч Д.Сонин-Эрдэнэ, Ойн газрын мэргэжилтэн Н.Даваадалай, жолооч Х.Мэндбаяр нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гүйцэтгэж байна.

?Тус үзлэгт Завхан аймгийн Улиастай, Тэлмэн, Идэр, Баянтэс, Баянхайрхан, Яруу, Тосонцэнгэл сумдын 30 гаруй ойн мэргэжлийн байгууллага хамрагдаад байна.

Ажлын хэсэг Завхан аймгийн Их-Уул, Хөвсгөл аймгийн 22 суманд үйл ажиллагаа явуулж буй ойн мэргэжлийн байгууллагуудын хэмжээнд үргэлжлүүлэн зохион байгуулна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.143.247.81)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.