ОГ: Хөвсгөл аймгийн улаан уул суманд үрийн талбай тусгаарлах, үр боргоцой бэлтгэх, хадгалах талаар сургалт, дадлагын ажлыг зохион байгуулж байна
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-09-12

"Ойн газар", Солонгосын "Ойн Шинжлэх Ухааны Хүрээлэн", Монгол Солонгосын "Ногоон хэрэм" төсөл хамтран Хөвсгөл аймгийн Улаан уул суманд үрийн талбай тусгаарлах, үр боргоцой бэлтгэх, хадгалах талаар сургалт, дадлагын ажлыг зохион байгуулж байна.

Уг сургалт дадлагын ажилд Ойн газрын ОНСХ-ийн ахлах мэргэжилтэн Б.Өсөхбаяр, У.Ганбат, Үрийн асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Энхтуяа Солонгосын ойн хүрээлэнгийн мэргэжилтэн Доктор Choi Wan Yong, Доктор Lee Jane Cheon, Газарзүй Геоэкологийн хүрээлэнгийн Ойн салбарын судлаач Б.Аззаяа, Монгол Солонгосын хамтарсан "Ногоон хэрэм" төсөл хамтран ажиллаа.

Мөн сургалтад Хөвсгөл аймгийн Сум дундын ойн ангиуд, БОАЖГ, Хөвсгөл аймаг дахь "Ногоон хэрэм" төслийн МҮГ-ын ажилчид хамрагдлаа.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.15.43)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.