СХД: “МЭДЛЭГЭЭ ХАНДЛАГААР ЧИГЛҮҮЛЬЕ” СУРГАЛТ-ЗӨВЛӨГӨӨНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
A.Ажиглагч
Үйл явдал
/
2023-05-01
 
Үйлдвэр үйлчилгээ, эрхлэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн төрийн үйлчилгээг хүртээмжтэй хүргэх, мэдлэг олгох болон бизнесээ хөгжүүлэх цогц сургалтыг зохион байгууллаа.
Сургалтыг Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэс, СХД-ийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих мэдээлэл сургалтын төв хамтран хамтран зохион байгуулж, дүүргийн Татварын хэлтэс, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Хууль, эрх зүйн хэлтэс арга хэмжээг дэмжин оролцон байгууллагын ерөнхий танилцуулга болон гарын авлагаар ханган, бизнес эрхлэгчдийн сонирхсон асуултад хариулсан юм.
Мөн зочин илтгэгч нар зураасан кодын ойлголт, хэрэглээ, сошиал орчинд бараа бүтээгдэхүүнээ борлуулах зураг авах богино хэмжээний бичлэг хэрхэн хийх болон сэтгэлийн эрүүл мэнд ба уучлах сэтгэлийн талаар илтгэл тавилаа.
Өөрийгөө болон бизнесээ хөгжүүлэхэд цаг гарган хүрэлцэн ирж, идэвхтэй оролцсон дүүргийн бичил, жижиг, дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэгчдэдээ талархал илэрхийлье.
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.159.223)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.