СХД: “ЭРҮҮЛ ОРЧИН-ЭРҮҮЛ ХҮНС” АЯНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
A.Ажиглагч
Үйл явдал
/
2023-05-01
 
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газраас хүн амыг эрүүл ахуйн баталгаатай хүнсээр жигд, хүртээмжтэй, тогтвортой хангаж, эрүүл аж төрөх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор “Эрүүл орчин-Эрүүл хүнс” аяныг зохион байгуулж байна. Тус аяны хүрээнд Хөдөө аж их сургуулийн багш Ж.Оюунгэрэл /Ph.D дэд профессор/-тэй хамтран “Хүнсний ногооны тариалалтын технологи" сэдвийн хүрээнд сургалтыг зохион байгуулав. Сургалтад дүүргийн өрхийн тариалан эрхлэгчид хамрагдаж, эко хүнсний ногоог хэрхэн тарих, хүлэмжийн ногоог арчлах, ургуулах зэрэг мэдлэгийг олж авлаа.
 
Сэтгэгдэл:
Таны IP: (52.15.245.1)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.