СХД: ХОТОО УГААЯ АЯНЫГ ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ
A.Ажиглагч
Үйл явдал
/
2023-04-26
 
Дүүргийн Засаг даргын орлогч Д.Ундармаа Хороодын хог хаягдлын олон нийтийн байцаагч нартай хамтарсан шуурхай зөвлөгөөн зохион байгууллаа.
Тус зөвлөгөөнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, “Эмэгтэйчүүдийн эрх хамгаалал хөгжлийн хүрээлэн” төрийн бус байгууллага хамтран оролцсон.
Зөвлөгөөнөөр нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээ, хананаас хана хоорондын хог хаягдал, хороодын нутаг дэвсгэрийн гуу жалганд үүссэн үүсмэл хогийн цэгүүдийг цэвэрлүүлэх, орон сууцны хороолол Сууц өмчлөгчдийн холбоодын нийтийн эзэмшлийн талбай, тоглоомын талбайн цэвэрлэгээ үйлчилгээг тогтмол хийж хэвшүүлэх, аж ахуйн нэгж байгууллагуудын гадна фасад хаяг, хаягийн байгууламж, автобусны буудал, сандал, хогийн сав, шат довжоо, хайс хашаа, хамгаалалтыг тогтмол угааж цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах, иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэн ажиллах талаар хэлэлцлээ.
Цаашид “Хотоо угаая” аян, хаврын бүх нийтийн их цэвэрлэгээг 7 хоног бүр үргэлжлүүлэн зохион байгуулж, айл өрхийн ахуйн хог хаягдал тээвэрлэлтийг хуваарийн дагуу тогтмол ачих, үерийн далан суваг шуудуу, гуу жалганы хог хаягдлыг цэвэрлэх ажлыг зохион байгуулж, ажлын гүйцэтгэлд хяналт тавьж, явцын тайланг 7 хоног бүр гарган танилцуулахыг үүрэг болголоо.
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.221.165.115)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.