СХД: “ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ АЖИЛ-БИДНИЙ СУУРЬ ЭРХ” СЭДЭВТ ҮЗҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
A.Ажиглагч
Үйл явдал
/
2023-04-24
 
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аяны хүрээнд “Эрүүл ажлын байр-Бидний суурь эрх” уриан дор Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, Нийгмийн хөгжлийн хэлтэс хамтран тус дүүргийн 113 дугаар цэцэрлэг дээр үзүүлэх сургалтыг 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр зохион байгууллаа.
Тус үзүүлэх сургалтад төрийн өмчийн 63 цэцэрлэгийн эрхлэгч, ХАБЭА ажилтан, арга зүйч, эмч, багш зэрэг 102 ажилтан хамрагдлаа.
Сургалтаар “Ажлын байрны аюулгүй байдал, хөдөлмөрийн эрүүл ахуй”, “Осол гэмтлээс урьдчилан сэргийлэх” сургуулийн өмнөх боловсролын байгууллагын орчны аюул эрсдэлийн үнэлгээг тодорхойлох, үйлдвэрлэлийн осол, хурц хордлогоос урьдчилан сэргийлэх талаар чадавхжуулж, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын орчинд хүүхдийн сурч боловсрох эрүүл аюулгүй, таатай нөхцөлийг бүрдүүлсэн байдалтай танилцаж туршлага судаллаа.
Хүүхдэд ээлтэй орчинг бүрдүүлж хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт шаардлагыг нэвтрүүлж дүүргийн хэмжээнд сайн жишээ болгон ажиллаж байгаа Нийслэлийн 113 дугаар цэцэрлэгийн хамт олонд Дүүргийн Засаг даргын орлогч, ХАБЭА-н зөвлөлийн дарга Д.Ундармаа “ТАЛАРХАЛ” гардууллаа.
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (52.14.39.59)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.