ОГ: Ойн газраас мэргэжлийн байгууллагуудад үнэлгээ өгөх, түвшин тогтоох ажил үргэлжилж байна
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-09-11

Ойн дагалт баялгийг хамгаалах, ашиглах тусгай зөвшөөрөлтэй ойн мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагаанд үнэлгээ өгөх, түвшин тогтоох ажил үргэжилж байна.

?Сэлэнгэ аймгийн Мандал /Түнхэл тосгон/, Ерөө /Бугант тосгон/ суманд ЗГХА “Ойн газар”-ын Ойн нөөцийн хэлтсийн дарга Г.Бат, мэргэжилтэн Б.Чүлтэм, Сэлэнгэ аймгийн БОАЖГ-ийн ойн ашиглалт, мэдээллийн сан хариуцсан мэргэжилтэн Г.Оюунбилэг нар 2023 оны 09 дүгээр сарын 04-11-ний өдрүүдэд тус сумдын Хараа СДОАнгийн дарга Р.Наран, ахлах инженер С.Баршагүл, Ерөө СДОАнгийн дарга Г.Энхбат, инженер Н.Буяндэлгэр нарын хамт Ойн дагалт баялгийг хамгаалах, ашиглах тусгай зөвшөөрөлтэй ойн мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагаанд үнэлгээ өгөх, түвшин тогтоох ажлыг хийж гүйцэтгэлээ.

?Тус ажлын хүрээнд ойд үйлдвэрлэлийн ашиглалт явуулах эрхтэй 27 аж ахуйн нэгж байгууллага, ойд арчилгаа цэвэрлэгээ хийх эрхтэй 46 аж ахуйн нэгж байгууллага, ойн дагалт баялгийг хамгаалах ашиглах эрхтэй 5 аж ахуйн нэгж байгууллага хамрагдаад байна. Түвшин тогтоох ажил үргэжилж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.190.182)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.