ОГ: Мэргэжилтнүүд бнхау-д “цөлжилтийн эсрэг тэмцэх” сургалтад хамрагдаж байна
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-09-11
Монгол Улс, БНХАУ-ын төрийн тэргүүн нарын 2022 оны 11-р сарын 28-ны өдрийн “Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ эрин үед урагшлуулан хөгжүүлэх тухай” хамтарсан мэдэгдлийн хүрээнд Монгол Улсын “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжих, Монгол-Хятадын цөлжилтийг сааруулах хамтын ажиллагааг өргөжүүлэх, түлхэц үзүүлэх зорилгоор БОАЖЯ, ЗГХА Ойн газар төлөөлөн Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг, Үндэсний ойн аж ахуй, бэлчээрийн газартай хамтран ажиллах санамж бичиг байгуулсан.

 

?”Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Монгол Улсын цөлжилтөөс урьдчилан сэргийлэх, нөхөн сэргээх, тэмцэх, газар нутгийг ойжуулах зэргээр экологийн бүтээн байгуулалт хийх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадварыг нэмэгдүүлж, гангийн нөлөөг багасгаж, аж ахуй, нийгмийн тогтвортой хөгжлийг бэхжүүлэх зорилготой цөлжилттэй тэмцэх Монгол-Хятадын хамтын ажиллагааны төв байгуулахаар болсон.

?Мөн Монгол, Хятадын талууд хамтарч ойжуулалт хийх замаар экологийн нөхөн сэргээлт болон цөлжилттэй тэмцэх зэрэг хамтын ажиллагааг эрчимжүүлнэ.

БНХАУ-аас Монголын талд экологийн нөхөн сэргээлт хийхэд техникийн дэмжлэг үзүүлж, хоёр улсын хил орчмын бүсэд хил дамнасан экологийн хамгааллын бүсийг байгуулж, тусгай хамгаалалттай газар нутгийн амьтан, ургамлын экосистемийг нөхөн сэргээх, хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм.

?Энэ хүрээнд ой, цөлжилтийн чиглэлээр БНХАУ-д 10 удаагийн сургалтад холбогдох албан хаагчид хамрагдахаар болсон бөгөөд эхний ээлжийн 30 мэргэжилтэн 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн сургалтадаа хамрагдаж эхэллээ.

БОАЖЯ, ЗГХА Ойн газар, Их сургуулиуд, Ойн ангиуд, Мэргэжлийн мод үржүүлгийн газрууд, хувийн хэвшил зэрэг бүх талууд тэгш оролцоотойгоор уг сургалтад хамрагдаж буйгаараа онцлог.

?Сургалт нь БНХАУ-ын Худалдааны яамнаас хөгжиж буй орнуудын мэргэжилтнүүдэд зориулсан мэргэшил дээшлүүлэх сургалтын хүрээнд явагдаж байна. Сургалтын хугацаанд БНХАУ-ын Худалдааны яамнаас томилогдсон Гансу аймгийн Ланжоу хотод байрлах “Цөлжилтийн менежментийн академи” нь холбогдох салбарын албан тушаалтан, мэргэжилтэн, эрдэмтэдийг зохион байгуулж ажиллах юм. Сургалтад хамрагдсан мэргэжилтнүүд орон нутаг болон, өөр өөрсдийн салбартаа цөлжилтийн эсрэг тэмцэж буй хөрш улсын туршлагыг нэвтрүүлэн, түгээн ажиллах болно.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамТэрбум модМонгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарМонголын ойн салбарын мэргэжлийн холбоодын нэгдэлМонгол Улсын Их СургуульМонголын мод үржүүлэг, цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагуудын холбооБогдхан уулын дархан цаазат газар-Bogdkhan mountain Strictly Protected AreaУСНЫ ГАЗАРБайгаль Орчны Судалгаа, Шинжилгээний ТөвСум дундын ойн анги ховд аймагДундговь аймгийн Сум дундын ойн ангиУвс аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарӨвөрхангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарГовь-Алтай аймгийн Сум дундын ойн анги

Сэтгэгдэл:
Таны IP: (3.146.37.250)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.