СХД: 104 ДҮГЭЭР СУРГУУЛЬ “АЛТАН-ОД” ОЛИМПЫН ТАНХИМТАЙ БОЛЛОО
A.Ажиглагч
Үйл явдал
/
2023-04-20
 
“Олимпын боловсрол, бие бялдрын хүмүүжил” сэдэвт болзолт уралдааны хүрээнд өсвөр үеийнхний бие бялдар, оюун ухаан, сэтгэл санааны өв тэгш хөгжлийг хангах, олимпын боловсролын соёл, үнэт зүйлийг эзэмшүүлэх зорилгоор “Алтан од" олимпын танхимыг шинээр байгуулан нээлтийн арга хэмжээг өнөөдөр зохион байгууллаа.
Тус сургууль олимпын хөгжлийн түүхэн замнал, түүнээс монгол тамирчдын амжилт түүчээллээр бахархах, үлгэрлэн дуурайх, биеийн тамир спортоор хичээллэх, олимпын алтан медальтан тамирчдыг төрүүлэх зорилготой тус танхимыг нээж байгаа юм.
Нээлтийн ёслолд Токиогийн олимпын наадмын хүрэл медальт, ДАШТ-ний чөлөөт бөхийн хүрэлт медальт, ААШТэмцээний хүрэл медальт МУ-ын Гавьяат тамирчин Б.Болортуяа нар оролцсоноос гадна 104 дүгээр сургуулийн төгсөгч, олон улсын хэмжээний мастер, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт, дэлхийн чөлөөт бөхийн аваргын хүрэл медальт Т.Тулга, Жүдо бөхийн улсын шүүгч, Жиү-жицү бөхийн олон улсын шүүгч, жүдо бөхийн спортын мастер Д.Гансүх нар оролцлоо.
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.224.54.255)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.