СХД: БАЙГУУЛЛАГУУД ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭНД ЭЭЛТЭЙ, СТАНДАРТ ОРЧИН НӨХЦӨЛ БҮРДҮҮЛСЭН ЭСЭХЭД ХЯНАЛТ, ШАЛГАЛТ ХИЙЖ БАЙНА
A.Ажиглагч
Үйл явдал
/
2023-04-20
 
Сонгинохайрхан дүүргийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах салбар зөвлөлөөс 2023 оны төлөвлөгөөнд “Салбартаа болон харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд дэд бүтэц мэдээллийн хүртээмжийн үнэлгээг төрийн бүх шатны байгууллагад хийж, 50-иас доошгүй хувийг хүртээмжтэй болгох” зорилтыг дэвшүүлсэн.
Энэ хүрээнд дүүргийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ээлтэй, стандарт орчин нөхцөл бүрдүүлсэн аж ахуйн нэгж, байгууллагын судалгааг гаргах ажлыг зохион байгуулж байна. Уг судалгааг мэргэжлийн стандарт, хэмжилт хийх эрхтэй төрийн бус байгууллагатай хамтран ажиллаж байгаа бөгөөд аж ахуй нэгж, байгууллагад стандартыг мөрдүүлэх чиглэлээр:
• Төрийн анхан шатны нэгж болох хороодын цогцолбор байрны стандарт хэмжилт хийх,
• Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төв, Сонгинохайрхан Нэгдсэн эмнэлэг зэрэг эмнэлгүүдэд стандарт хэмжилт хийх,
• Дүүргийн өрхийн эрүүл мэндийн төвүүдэд стандарт хэмжилт хийх,
• Засаг даргын эрхлэх асуудлын харьяа байгууллагуудад стандарт хэмжилт хийх,
• Дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиуд, цэцэрлэгийн барилга байгууламжид стандарт хэмжилт хийх,
• Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж, банкнуудад стандарт хэмжилт хийж байна.
Нийт 100 гаруй төрийн болон хувийн аж ахуй нэгж, байгууллагуудад хөгжлийн бэрхшээлтэй хүнд саадгүй зорчих нөхцөл бүрдүүлсэн эсэх судалгааг гарган, стандартад нийцсэн байгууллагуудын сайн туршлагыг олон нийтэд түгээх, стандартад хүрээгүй байгууллагуудад зөвлөмж боловсруулан хүргүүлэх ажлыг зохион байгуулж байгаа юм.
Мөн Сонгинохайрхан дүүргийн Барилга байгууламжийг ашиглалтад орох комиссын бүрэлдэхүүнд ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭНИЙ ТӨЛӨӨЛЛИЙГ орууллаа. Энэ нь улсын төсвөөр баригдаж, ашиглалтад орж буй барилга, байгууламжид хөгжлийн бэрхшээлтэй иргэний шаардлагыг тооцсон, орон зай орчныг бүрдүүлэх боломжийг бүрдүүлэх юм.
 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.128.113)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.