СХД: ИЛҮҮДЭЛ ЖИНГҮЙ-ЭРҮҮЛ ЧИЙРЭГ ЭР ХҮН АЯНЫ ЯЛАГЧ ТОДОРЛОО
A.Ажиглагч
Үйл явдал
/
2023-04-19
 
Эрүүл Мэндийн Яамнаас зохион байгуулж буй "ЭНЭ ЖИЛДЭЭ ЭРҮҮЛ ЖИНДЭЭ" аяны хүрээнд зохион байгуулагдсан "ИЛҮҮДЭЛ ЖИНГҮЙ-ЭРҮҮЛ ЧИЙРЭГ ЭР ХҮН" аянд Сонгинохайрхан Нэгдсэн эмнэлгээс сайн дурын 2 оролцогч 2 сарын хугацаанд өрсөлдөж үр дүнгээ хамтдаа хуваалцлаа.
Өнөөдрийн үйл ажиллагааны ЯЛАГЧААР ХСДА албаны дарга, эмч А.Дэлгэрбаяр 19 кг 300 гр жин хасаж түрүүлж, аж ахуйн албаны менежер Ж.Түвшинтөгс 1 онооны зөрүүтэй удаах байранд орлоо.
Тус аян үргэлжилж СХД-ийн ӨЭМТ-ийн нийт 14 эмч, ажилчид СХНЭ-ээс 2 эмч нийт 8 баг болж оролцохоор боллоо. Аян 6 сар хүртэл үргэлжилж, хамгийн их жин хассан баг түрүүлэх юм.
СХНЭ-н захирал Ц.Олонбаяр дараагийн үргэлжилж байгаа аянд эмнэлгийн фитнесс, иог заал, спорт хорооны заал зэрэгт нээлттэй гэдгээ хэлж дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.227.183.153)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.