СХД: ХАМГИЙН АНХНЫ БҮРЭН КАМЕРЖУУЛАЛТТАЙ ХОРОО
A.Ажиглагч
Үйл явдал
/
2023-04-18
 
Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны Засаг дарга Т.Гантөгс “Нэг гудамж – Нэг камер” иргэдийн оролцоотой төслийг санаачлан хэрэгжүүлж эхлээд байна. Аюулгүй орчин эрүүл ирээдүйг бүтээх зорилготой уг төслийг иргэдийн өөрсдийн оролцоотойгоор хорооны нийт нутаг дэвсгэрийг бүрэн камержуулах юм.
Уг төслийн нээлтийг хорооны албан хаагчид иргэдтэйгээ хамтран хийлээ. Нийт 100 гудамжинд 100 ширхэг камер суурилуулах бөгөөд өдөр шөнийг өнгөтөөр харах, -50, +50 градуст ажиллах, бороо ус чийгийн хамгаалалттай, 1080 HD чанартай дуу, дүрсний бичлэг хийх зэрэг хамгийн сүүлийн үеийн хүчин чадалтай хяналтын камерыг суурилуулж эхлээд байна. Мөн айл өрх бүр, албан байгууллагууд гар утаснаасаа өөрсдийн гудамжны камерыг 24 цаг хянах боломжтойгоороо давуу талтай аж.
Хорооны нийт нутаг дэвсгэрийг бүрэн камержуулснаар 10 мянга гаруй иргэд, 2600 орчим өрх, 60 орчим аж ахуйн нэгжийг гэмт хэргийн зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох, шөнө харуй бүрийд аюулгүй зорчих ач холбогдолтойг дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн дэд дарга Б.Алтанхуяг хэлж байлаа.
Тус 100 камержуулалтын хяналтыг хороон Засаг дарга болон хорооны хэсгийн байцаагч өрөөнөөсөө болон гар утаснаасаа бүрэн харах юм.
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.123.155)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.