СХД: МОНГОЛ УЛСЫН АРСЛАН П.ДАГВАСҮРЭН АГСНЫ НЭРЭМЖИТ ЧӨЛӨӨТ БӨХИЙН ӨСВӨР, ЗАЛУУЧУУДЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛЛОО
A.Ажиглагч
Үйл явдал
/
2023-04-17
 
Ази тивийн аварга ОУХМастер Улсын арслан П.Дагвасүрэн агсны нэрэмжит чөлөөт бөхийн өсвөр залуучуудын аварга шалгаруулах тэмцээн Төв аймгийн Батсүмбэр суманд 2023оны 4-р сарын 14-16ний өдрүүдэд болж 31-н байгууллагын 650 тамирчид оролцлоо. Тус тэмцээнд Сонгинохайрхан дүүргийн MJ клубийн тамирчид амжилттай оролцож, дөрвөн хүрэл, гурван мөнгөн медаль хүртлээ.
28кг-н жинд З.Ууганзаяа хүрэл медаль /42-р сургууль/
32кг-н жинд Э.Энхтулга мөнгө медаль /107-р сургууль/
38кг-н жинд Д.Дэлгэрмөрөн хүрэл медаль /106-р сургууль/
41кг-н жинд Э.Түвшинбаяр мөнгө медаль /123р сургууль/
55кг-н жинд А.Сүхбат хүрэл медаль /106-р сургууль/
Залуучуудын насны ангилалд:
57кг-н жинд Б.Булгантамир хүрэл медаль /106-р сургууль/
61кг-н жинд У.Зөнбилэг мөнгөн медаль /106р сургууль/ тус, тус хүртсэн амжилт үзүүллээ.
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.33.235)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.