ОГ: “Модонд гэмтэл учруулахгүйгээр үр түүх сургалт”-ыг сэлэнгэ аймагт зохион байгуулж байна
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-09-01
”Модонд гэмтэл учруулахгүйгээр үр түүх сургалт”-ыг Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгонд амжилттай явуулж байна. Уг сургалтаар ургаа модонд огт гэмтэл учруулахгүйгээр хамгийн сайн чанарын үрийг бэлтгэх боломжтой аргыг суралцах юм. Ингэхдээ оролцогчид модонд авирах багаж хэрэгсэл, тоноглолуудыг бүрэн ашиглахад суралцах бөгөөд авирах үеийн аюулгүй ажиллагаа, хөдөлмөр хамгаалал, анхан шатны тусламж үзүүлэх аргачлал, аюулгүй авирах технологийн процессын талаар суралцаж байна.

?Модонд авирахдаа нэг болон хоёр олс ашиглан авирах, буух дадлага ажлуудыг хийнэ. Сургалт нь 08-р сарын 29-ний өдрөөс 09-р сарын 3-ны өдрийг хүртэл тав хоногийн турш үргэлжилнэ.

Сургалтыг БНЧУ-ын мэргэжилтэн удирдан явуулж, Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал, Хүдэр, Алтанбулаг зэрэг сумдын сумын болон сум дундын ойн ангийн инженер, ойн техникч, ойн санг гэрээгээр эзэмшигч аж ахуй нэгж байгууллагын инженерүүд хамрагдаж байна.

?Тус сургалтыг Европын Холбоо, ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн яам (BMZ)-ны хамтарсан санхүүжилттэйгээр хэрэгжиж буй “Хөдөө ахуйн менежмент, экосистемийн тогтвортой байдлыг хангах “STREAM” төслийн Ойн бүрэлдэхүүн хэсэг (#GIZ Mongolei) зохион байгуулж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.142.56)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.