СХД: ТҮЦ НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛСЭН ТАЛБАЙД АРИУТГАЛ, ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭЛТИЙГ ХИЙЖ БАЙНА
A.Ажиглагч
Үйл явдал
/
2023-04-17
 
Сонгинохайрхан дүүргийн Энхтайваны өргөн чөлөөн дэх нийтийн эзэмшлийн талбайд явган хүн, авто машины зорчих хэсэгт саад учруулан байршуулсан ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 12, 13, 14, 16, 17, 24 дүгээр хороодын нийт 40 ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлж нийтийн эзэмшлийн зам, талбайг чөлөөлөөд байна.
Дүүргийн худалдаа үйлчилгээний зөвлөлийн зүгээс тухайн ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлсний дараа талбайн хогийг цэвэрлэж, ариутгал, халдваргүйжүүлэлт хийх шийдвэрийг гаргасан. Үүний дагуу Энхтайваны өргөн чөлөөнд ТҮЦ байршиж байсан нийтийн эзэмшлийн талбайг ариутгаж халдваргүйжүүллээ.
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.30.236)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.