ХУД: Хан-Уул дүүргийн Засаг даргын нэрэмжит залуучуудын сагсан бөмбөгийн аваргаар 3,16 хороодын баг шалгарч, цомын эзэд боллоо
Б.Норовням
Үйл явдал
/
2023-07-01
Хан-Уул дүүргийн Засаг даргын нэрэмжит Залуучуудын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний шигшээ тоглолт 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдөр “Ган спорт төв”-д зохион байгуулагдлаа.
Тэмцээнд нисэх, яармаг, төвийн бүсээс шалгарсан 3, 4, 6, 8, 10, 16, 19, 20, 25 дугаар хороодын 12 багийн 100 гаруй тамирчид өрсөлдөж
18-25 насны ангилалд Ж. Хишигбаяр даргатай 16 дугаар хорооны баг тамирчид,
+26 насны ангилалд Д. Мөнхбаяр даргатай 3 дугаар хорооны баг тамирчид дүүргийн аваргаар шалгарч, Аваргын цом, алтан медалиар шагнагдлаа. Тэмцээнд оролцсон бүх залуучууддаа спортын өндөр амжилт хүсье.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.133.54)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.