СХД: НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ЗАМ ТАЛБАЙН ЦАС МӨСИЙГ ЦЭВЭРЛЭЖ БАЙНА
A.Ажиглагч
Үйл явдал
/
2023-04-03
 
Амралтын өдрүүдэд орсон цаснаар автозамуудад халтиргаа гулгаа үүссэн. Тус ажлын хүрээнд зам цэвэрлэгээний 4 байгууллагуудын инженер, техникийн болон жолооч ачигчийн нийт 32 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажилласан. Тухайн үед автогрейдр, универсаль трактор ашиглан хунгарласан цасыг түрэх, давс бодис цацагч тусгай зориулалтын 4 автомашинаар 25 тн бодис, 15,3 тн давс, 20 тн дайргыг цацаж авто замын зорчих хэсгийг чөлөөлж, хөдөлгөөнийг хэвийн болгох ажлуудыг хийж гүйцэтгэсэн.
Өнөөдөр дүүргийн хэмжээнд нийтийн эзэмшлийн зам талбайн авто замын цэвэрлэгээ, үйлчилгээнд 131 зам талбайн үйлчлэгч ажиллан 153700 м.кв авто замын нуух, 110960 м.кв явган замын цасыг цэвэрлэх ажлыг зохион байгуулж байна.
Мөн авто замын нуух руу шахагдсан бодис, давстай цасыг бөөгнүүлж, хог тээврийн автомашинуудад ачих ажлыг үргэлжлүүлэн хийж байна.
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.31.67)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.