ХУД: Мэдээлэл “Ажилчны алдар талбай”-г шинэчлэн, тохижуулна
Б.Норовням
Үйл явдал
/
2023-06-21
Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх “Ажилчны алдар” талбайг дүүргийн хөрөнгө оруулалтаар орчин үеийн стандартад нийцүүлэн шинэчлэн, тохижуулна.
Тодруулбал талбайн тохижилт, засвар, шинэчлэлт хийхтэй холбогдуулан тус талбайд байрладаг 10 гаруй түргэн үйлчилгээний цэгүүдийг нүүлгэн шилжүүлж, талбайг өнөөдөр чөлөөлөөд байна.
Талбайн тохижилт, угсралтын ажлыг “Хан Блү” ХХК гурван сарын хугацаанд гүйцэтгэн, ашиглалтад хүлээлгэн өгөх бөгөөд орчин үеийн стандартад нийцүүлэн сэргээн засварлаж, шинэчлэн тохижуулна.
Цаашид эко дүүргийн нутаг дэвсгэр дэх нийтийн эзэмшлийн гудамж талбайн тохижилтыг үе шаттай хийж хэрэгжүүлнэ.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.139.224)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.