СХД: ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ЗОХИОН БАЙГУУЛЛАА
A.Ажиглагч
Үйл явдал
/
2023-04-03
 
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, Нийгмийн хөгжлийн хэлтэс, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, Жижиг дунд үйлдвэрийг дэмжих мэдээлэл сургалтын төв “Хишиг арвин индустриал” ХХК-тай хамтран Хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг сурталчлах, борлуулалтыг дэмжих “ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА”-г зохион байгууллаа.
Энэ үеэр хөдөлмөрийн тухай хууль, холбогдох хууль тогтоомж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаа, хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах үйл ажиллагааны талаарх сургалт, зөвлөгөөг Хишиг арвин индустриал ХХК-ны удирдлага, хүний нөөцийн багт өглөө.
Үзэсгэлэн худалдааг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг томоохон аж, ахуй нэгж байгууллагууд болон ажилчдад органик, арьс ширэн эдлэл, оёмол бүтээгдэхүүн, гар урлал, бэлэг дурсгал зэрэг бүтээгдэхүүнийг борлуулж, өрхийн үйлдвэр эрхлэгчид, иргэдийн борлуулалтыг нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулж байгаа юм.
Өмнө тус үзэсгэлэн худалдааг “Сүү” ХХК дээр зохион байгуулж 2 сая төгрөгийн борлуулалтыг хийж байсан бол энэ удаад 800 гаруй мянган төгрөгийн худалдааг хийж, иргэд аж ахуйн нэгжид бодит дэмжлэг болж байна.
Үзэсгэлэн худалдааг дэмжин хамтран зохион байгуулж буй дүүргийн аж ахуйн нэгжүүддээ талархал илэрхийлье.
Цаашид дүүргийн томоохон аж, ахуй нэгжүүдээр энэ үзэсгэлэн худалдаа үргэлжлэн зохион байгуулагдана.
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.143.237.136)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.