СХД: ТАНИН МЭДЭХҮЙН ӨРТӨӨЛЧИЛСӨН СУРГАЛТАД 1500 СУРАГЧИД ХАМРАГДЛАА
A.Ажиглагч
Үйл явдал
/
2023-03-31
 
Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын 24 сургуулийн 7-8 дугаар ангийн 3000 сурагчдыг Монгол Улсын Их сургуулийн “Экологийн боловсролын төв”-тэй танилцуулах ажлыг хоёр үе шаттайгаар хэрэгжүүлэхээр болсон.
Эхний ээлжийн 1500 сурагчид “Өсвөр үеийнхэн-Байгаль орчин ба хууль-II” төслийн хүрээнд 2023 оны 3 дугаар сарын 15-24-ны өдрүүдэд байгаль орчин, танин мэдэхүйн 90 минутын өртөөчилсөн сургалт-аялалд хамрууллаа.
Тус сургалтыг Монгол Улсын Их сургуулийн Экологийн боловсролын төв, ХБНГУ-ын Ханнс Зайделийн сангийн монгол дахь төлөөлөгчийн газартай хамтран УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нарын санаачилгаар зохион байгуулсан юм.
Өртөөчилсөн аялалаар сурагчид музейн амьтад, танин мэдэхүйн хүлэмж, ургамал үрээ өөрөөсөө холдуулан, өргөн уудам зайд хэрхэн тараадаг талаарх - үрийн аялал, Бинокуляраар янз бүрийн өнгө, хэлбэр, бүтэц бүхий навч, цэцгийн дэлбээ гэх мэт энгийн нүдээр тэр бүр харах боломжгүй зүйлсийг томруулан харж, амьд байгалийн үл үзэгдэх гайхамшгуудтай танилцсан юм.
Хоёр дугаар ээлжийн аялал ирэх 10 дугаар сард зохион байгуулагдаж үлдсэн 1500 сурагчид хамрагдана.
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.14.144.216)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.