СХД: ХЯНАЛТ ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДЛАА
A.Ажиглагч
Үйл явдал
/
2023-03-24
 
Дүүргийн ИТХ-ын тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэг өнөөдөр /2023.03.24/ хуралдлаа.
Тус ажлын хэсэг нь Өнөр хорооллын иргэд оршин суугчид, сургуулийн сурагчдын эцэг эхчүүдийн гаргасан гомдол, санал, хүсэлтийг үндэслэн тухайн тойргоос сонгогдсон төлөөлөгчдийн санаачилгаар Өнөр хорооллын арын зам дагуу, Хөгжил цогцолбор сургуулийн ойр орчинд байрлах объект, барилга байгууламжид явуулж буй үйл ажиллагаа нь холбогдох хууль тогтоомж, стандартад нийцэж буй эсэхийг судлах, илэрсэн зөрчлийг арилгуулах, талуудыг зөвшилцөлд хүргэх талаар санал дүгнэлт гаргах чиг үүрэгтэйгээр байгуулагдсан юм.
Ажлын хэсгийн хурлаар тухайн байршил дахь объектуудтай холбоотой мэдээллийг танилцуулж, цаашид хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний талаар хэлэлцлээ. Шалгалтаар өнөр хорооллын арын зам орчмын объект, дэн буудал, зочид буудлуудад Тамхи, согтууруулах ундаа болон бусад дүрэм журмын хэрэгжилтэд хяналт тавин ажиллах юм.
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.178.211)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.