СХД: ДЭЛХИЙН СҮРЬЕЭТЭЙ ТЭМЦЭХ ӨДРИЙГ УГТАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
A.Ажиглагч
Үйл явдал
/
2023-03-20
 
Жил бүрийн 03 дугаар сарын 24-ний өдрийг “Дэлхийн сүрьеэтэй тэмцэх өдөр” болгон дэлхий нийтээр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалттай бөгөөд дүүргийн Засаг даргын А/137 дугаар захирамжаар “Монголын сүрьеэтэй тэмцэх нийгэмлэг”-тэй хамтран энэхүү өдрийн хүрээнд дараах үйл ажиллагааг зохион байгуулж байна.
Үүнд:
- 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нарыг чадавхжуулах, кередит олгох,
- 3 дугаар сарын 20-ны өдөр төрийн болон төрийн бус өмчийн сургууль, цэцэрлэгийн эм, эрүүл мэндийн багш нарыг чадавхжуулах сургалтыг тус тус зохион байгуулж, нийт 200 гаруй хүнийг чадавхжууллаа.
Цаашид үе тэнгийн сургагч багш бэлтгэх, эцэг, эхчүүдэд мэдээлэл олгох өдөрлөг, уулзалтуудыг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.90.182)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.