СХД: ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ХӨГЖЛИЙН ТӨВИЙН ГИШҮҮДИЙН УУЛЗАЛТ БОЛЛОО
A.Ажиглагч
Үйл явдал
/
2023-03-18
 
Сонгинохайрхан дүүргийн “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэд хөтөлбөр”-ийн хүрээнд дүүргийн Засаг дарга Н.Алтаншагайн санаачилгаар “Эрэгтэйчүүдийн хөгжлийн төв”-ийг 2021 онд байгуулж, өдгөө хоёр дахь жилдээ 500 гаруй гишүүнчлэлтэй үйл ажиллагаагаа явуулж байна.
Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 102 жилийн ой, “МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨР”-ийг тохиолдуулан өнөөдөр “Эрэгтэйчүүдийн хөгжлийн төв” гишүүнчлэлийн төлөөллийг хүлээн авч, сургалт, чөлөөлт уулзалтыг зохион байгуулав.
Уулзалтад Эрэгтэйчүүдийн хөгжлийн төвийн удирдах зөвлөлийн гишүүн Т.Булгантамир, хувиараа бизнес эрхлэгчид, цахилгаанчин, оюутан, монгол гутал хийдэг урлаач, модон эдлэлийн сийлбэрчин, автын цахилгааны инженер, алт мөнгөний дархан, мотоцикл засварладаг оюутан, төмөр эдлэлийн гагнуурчин зэрэг маш олон салбарын эрэгтэйчүүд өнөөдөр ирсэн юм. Тэд хоорондоо танилцах, алдаа оноо, цаашид хийж хэрэгжүүлэх ажил, төлөвлөгөөгөө ярилцсан юм.
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.130.24)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.