СХД: ЗӨВШӨӨРӨЛГҮЙ БАЙРШУУЛСАН ХАЯГ, САМБАР, ХАШАА, ХАЙСЫГ БУУЛГАНА
A.Ажиглагч
Үйл явдал
/
2023-03-02
 
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаал, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу "Дүүргийн нутаг дэвсгэрт байрших гадна зар сурталчилгааны байгууламж байрлуулахад дагаж мөрдөх журам"-ын хэрэгжилтийг хангах ажлын хэсэг байгуулагдсан.
Тус ажлын хэсэг нийтийн эзэмшлийн зам талбайд болон газар эзэмших, өмчлөх эрхийн хүрээнд зориулалтын бусаар газраа ашиглаж зөвшөөрөлгүй байрлуулсан зар сурталчилгааны болон, хаяг хаягийн байгууламж, орон сууцны байр, аж ахуйн нэгж байгууллагын хана фасадан дээр зөвшөөрөлгүй байрлуулсан хаяг хаягийн байгууламжийг буулгах, явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулж, шон гадас зоосон, байрлуулсан зэрэг зөрчлийг арилгах арга хэмжээ 2023 оны 03 дугаар сарын 06-наас 05 дугаар сарын 12-ны хооронд зохион байгуулагдана.
Тиймээс аж ахуйн нэгж байгууллага, иргэд өөрсдийн зөвшөөрөлгүй байрлуулсан зар сурталчилгааны самбар, хаяг хаягийн байгууламжийг буулгаж, Хотын стандарт UCS 1202B:2022 Худалдаа үйлчилгээний газрын гадна сурталчилгааны байгууламжийн ерөнхий шаардлага, Монгол хэлний бодлогын зөвлөлөөс гаргасан “Хаяг, хаягийн байгууламжийн MNS 52835: 2022 стандарт”-ыг мөрдөж хамтран ажиллана уу. Тухайн хугацаанд аж ахуйн нэгж байгууллага, иргэд өөрсдөө буулгаагүй тохиолдолд албадан буулгах арга хэмжээ авч, буулгалтын хөлсийг тухайн байгууллага, иргэдээс төлүүлэх болохыг мэдэгдье.
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.229.111)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.