СХД: УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
A.Ажиглагч
Үйл явдал
/
2023-02-27
 
Сонгинохайрхан дүүргийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Хурлыг дүүргийн Засаг даргын орлогч Д.Ундармаа удирдаж хэлтэс, тасгийн дарга нар цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч оролцлоо.
Хуралд оролцсон удирдлагуудад дараах үүрэг даалгаврыг өгөв:
-Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/81 дүгээр захирамжийн дагуу Гамшгаас хамгаалах команд штабын дадлага, сургууль, бэлэн байдлын үзлэгийг гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, ажилтан, алба хаагчдын оролцоог хангаж, хуваарийн дагуу өндөр түвшинд зохион байгуулах бэлтгэл ажлыг сайтар хангаж ажиллах
-Шар усны үер болон хөрсний усны халиа үүсэх эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлаа эрчимжүүлж, үерийн хамгаалалтын далан сувгийн цас, мөс, лаг шаврыг цэвэрлэх ажлыг зохион байгуулах
-Шар усны үер болон хөрсний усны халиа үүсэх эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлаа эрчимжүүлж, үерийн хамгаалалтын далан сувгийн цас, мөс, лаг шаврыг цэвэрлэх ажлыг зохион байгуулах
-Сайжруулсан шахмал түлшийг хэрэглэх заавар зөвлөгөө болон угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх зөвлөмж, сэрэмжлүүлгийг айл өрхүүдэд өгч ажиллах
-Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн дагуу төрийн үйл ажиллагааг цахим хэлбэрээр явуулах, нээлттэй, ил тод, шуурхай байлгах, цахим хуудас мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажлаа эрчимжүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах
-Нийслэлийн Засаг даргын 2023 оны “Төсвийн хуваарь батлах тухай” А/47 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангаж, төсвийн орлого бүрдүүлэлтийг эрчимжүүлэх.
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.216.55.20)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.